2026 оны 5 сарын 18-ны өдөр дэлхийд тэргүүлэгч "Tous Les Jours" брэнд Монгол дахь үйл ажиллагааныхаа 10 жилийн ойн босго дээр 25 дах салбараа United Mall худалдааны төвд албан ёсоор нээлээ.
Энэхүү шинэ салбар нь өглөөний 09:00 цагаас эхлэн үүд хаалгаа нээн хэрэглэгчдээ хүлээн авлаа. Үүдээр зочилмогц нээлтийн хөгжим, найрсаг үйлчилгээ хэрэглэгчдийг угтан авч тав тухтай орчин, тансаг амтаар салбарын үүд хаалгаа нээж байна. Шинэ салбар нь дотоод засал, орчин үеийн интерьер дизайн болон үйлчилгээний соёл зэргээрээ олон нийтийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгаж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, хүлээлтээс давсан сэтгэгдэл төрүүлж байгааг онцолж байлаа.











"Tous Les Jours" нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, хотын шинэ төвлөрлийн бүс болох Яармаг орчимд ийнхүү хоёр дахь салбараа нээж байна. Ийнхүү брэндийн зүгээс хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг замын хамгийн ойроос авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
5 сарын 18-ны өдрийн нээлтийн арга хэмжээний үеэр хэрэглэгчдэдээ зориулан хөгжмийн хэмнэлийг мэдрэн шинэхэн бүтээгдэхүүн амтлах боломжтой “DJ set”, “Azuka Comics”-той хамтран өөрийнхөө зургийг зуруулах зэрэг хөтөлбөрүүд угтаж байна.



Нээлтийн урамшуулалт хөтөлбөр:
Бид 10 жилийн турш хамт байсан үнэнч хэрэглэгчдэдээ зориулан нээлтийн өдөр онцгой урамшуулал зарлаж байгаа юм. Тус урамшуулалт хөтөлбөр нь 05 сарын 18-аас 06 сарын 07-ны өдрийг хүртэл долоо хоног бүр өөр, өөр төрлийн онцгой бэлэг үнэнч хэрэглэгчдэдээ зориуллаа.

"Tous Les Jours" брэнд нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын бэйкери урлалын салбарт шинэ соёл, стандарт нэвтрүүлсэн бөгөөд 25 дахь салбарын нээлт нь бидний дараагийн арван жилийн өсөлт, хөгжлийн үндэс болж байна.
Та бүхнийг шинэ салбарын нээлтэд хүрэлцэн ирж, амтлаг мэдрэмж, урлагийн уур амьсгалыг хамтдаа хуваалцахыг урьж байна.
Comments