TOUS LES JOURS ГЭДЭГ НЬ "ӨДӨР БҮР" ГЭСЭН УТГАТАЙ ФРАНЦ ҮГ ЮМ.
TOUS LES JOURS (ТҮ ЛЭ ЖҮР) НЬ ӨДӨР БҮР ШИНЭХЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХИЙГ ГОЛ ҮНЭ ЦЭНЭЭ БОЛГОН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ БЭЙКЕРИ БИЛЭЭ.
Анх 1997 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн Тү Лэ Жүр нь бусад бэйкери шиг массаар үйлдвэрлэх биш, өдөрт 3 удаа шинэхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг болсноор бэйкерийн салбарт шинэ салхийг авчирсан юм. Одоо ч уг зорилтоо хамгийн нэн тэргүүнд тавин хэрэглэгчиддээ өдөр бүр шинэ бүтээгдэхүүнийг хүргэсээр байна.
ТЛЖ бэйкери нь олон улсад зах зээлээ тэлэн АНУ, Хятад, Вьетнам, Индонез, Филлифин, Камбож, Монгол зэрэг 9 улсад 1500 гаруй салбартай болсон.
Монгол улсад 2016 оны 10 сарын 31-нд хамгийн анхны салбарыг Сөүлийн гудамж (Хүүхдийн 100)-д нээж байсан ба өнөөдөр Улаанбаатарт 13 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
ШИНЭХЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АМТАТ ҮНЭР АНХИЛСАН “ТҮ ЛЭ ЖҮР” БЭЙКЕРИ
Шинэхэн барьсан талх, шарж болгосон нарийн боов, амттангуудын үнэр заалаар нэлэнхүйдээ үнэртэж байдаг.
Бид хамгийн сайхан амтыг амтлах аз жаргалыг хэрэглэгчиддээ мэдрүүлэхээр зорин ажилладаг.
ХАМГИЙН ЧАНАРЛАГ ОРЦ МАТЕРИАЛААР ХИЙСЭН ЭРҮҮЛ БЭЙКЕРИГ ТАНД ЗОРИУЛАН УРЛАНА.
“Талх”-ыг илүү зөөлөн хөвсгөр, чийглэг болгож, “Пастри”-ийг илүү хөнгөн, шаржигнасан гэх зэргээр бүтээгдэхүүний төрөл бүр дээр онцлог шинж чанар бий болгохыг зорьдог. Тү Лэ Жүр-ийн бүтээгдэхүүн бүрт өвөрмөц амт мэдрэмжийг өгч, идсэний дараа ч гэсэн тэр зөөлөн амт амтагдсаар л байдаг. Тү Лэ Жүр нь бидний өдөр тутамдаа мэдэрч болох жижигхэн аз жаргалыг авчирдаг.
ХҮНДЛЭН ХАЙРЛАДАГ ГЭР БҮЛ,
ХӨРШДӨӨ ӨГӨХ ТАЛХ
Бид бүхий л бүтээгдэхүүнийхээ орцыг хамгийн сайн чанарын гэсэн бүхнийг судлан сонгож ашигладаг. Бүтээгдэхүүнд орох давсыг хүртэл сонгохдоо эрдэс ихтэй байдлыг харж хамгийн дээд зэргийн давсыг сонгодог бөгөөд жимс, ногоо, сүү, бяслагийг сонгохдоо ч мөн адил анхаардаг. Үргэлж сайн орц материалаар эрүүл талх, бялууг урлаж байна.
БЭЙКЕРИ УРЛАЛЫГ
ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Чанарыг эрхэмлэж илүү шинэлэг өөрчлөлтөөр бэйкерийн аж ахуйг тэргүүлэхийг зорилтоо болгон ажиллаж байна.