Артизан ХХК нь 2016 онд БНСУ-ын CJ группын охин компани CJ Foodville корпорацитай TOUS les JOURS сүлжээ бэйкерийг Монголд улсад хөгжүүлэх гэрээ байгуулав.
Бид анхны салбараа 2016 оны 10 сарын 31-нд Хүүхдийн 100-д амжилттай нээн үйл ажиллагаа явуулж эхлэснээр Монголын бэйкерийн салбарт шинэ соёл, технологийн дэвшлийг нэвтрүүлж чадсан билээ.
TOUS les JOURS /Тү Лэ Жүр/ нь францаар “Өдөр бүр” гэсэн утгатай ба мастер нарийн боовчны гараар урласан Европ бэйкэрийг үйлчлүүлэгчиддээ өглөө бүр шинээр үйлдвэрлэн санал болгодог онцлогтой юм.
TOUS les JOURS брэнд нь Америк, Азийн орнуудад 1500 гаруй салбартай Солонгосын хамгийн том хоёр сүлжээ бэйкэрийн нэг ба 20 гаруй жилийн туршлагаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологын давуу талыг ашиглан тасралтгүй шинэчлэлт, сайжруулалтыг хийж байна.
Анхны салбарын нээлтийн үеийн зураг
20 Салбар
400+ Ажилтан
Бид одоогийн байдлаар Улаанбаатар хотод 13 салбар болон ханган нийлүүлэлтийн төв үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч салбарынхаа тоог нэмэн хэрэглэгчиддээ улам ойртон ажиллахаар төлөвлөж байна.
126+ Бялуу
300+ Талхан бүтээгдэхүүн
80+ Уух зүйлс
Жил бүр онцлох уламжлалт баяруудад зориулан онцлох бүтээгдэхүүнийг худалдаанд гаргадаг.
Бид бэйкери урлалын салбарт дэлхийн жишигт нийцсэн чанар, үйлчилгээг эрхэмлэгч, үнэ цэнийг бүтээгчид байна.
Бид хүлээлтээс давсан бүтээгдэхүүний чанар, найрсаг зочломтгой үйлчилгээгээр таны гэр бүлийн үнэ цэнэтэй хором мөч бүрийг хуваалцана.