Та өөрт ойрхон салбарын утсаар 24-48 цагийн өмнө захиалга өгөх боломжтой ба захиалсан бүтээгдэхүүнээ өөрийн биеэр очиж авна. Эсвэл та хүргэлтийн үйлчилгээ авах бол Бялуу хүргэлтийн үйлчилгээ цэсийг сонгоно уу
Манайх франчайз бейкери учраас стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бялууны хэмжээ болон загварыг өөрчлөх боломжгүй болно.
Манай бялуунуудад хадгалагч болон уртасгагч бодис ордоггүй ба 5 градусаас дээшгүй хэмд Сүүн кремтэй бялууг 24 цаг, Мусс болон Маслон кремтэй бялууг 72 цаг хадгалах боломжтой байдаг. Өрөөний температурт 30 минутаас дээшгүй хугацаанд байлгаж хэрэглэнэ үү
Та манай амтат бялууг, анхилам цэцгийн хамтаар хүргүүлж авах бол манай хамтрагч байгууллага болох PEONY FLOWER BOUTIQUE хаягаар холбогдоорой