TOUS LES JOURS БЕЙКЕРИ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ УЛАМ ОЙРТСООР
TOUS Les JOURS /Тү Лэ Жүр/ гэдэг нь францаар "Өдөр бүр" гэсэн утгатай бөгөөд өдөр бүр шинэхэн хийсэн амтат бялуу, талх нарийн боов зэрэг 300 гаруй төрлийн бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор Улаанбаатарчууд бидэнд үйлчилж байна.
Солонгосын алдарт TOUS Les JOURS бейкери Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 5 жил өнгөрсөн бөгөөд Улаанбаатарчууддаа улам ойртсоор 12 дахь салбараа 2021 онд Хүннү2222 хороололд нээсэн байна. Бид бүгдийн аль хэдийнээ үйлчлүүлэх дуртай болсон энэхүү бейкери нэгдсэн стандарт чанарын дагуу “өдөр бүр шинэ” урианы доор ажиллаж байна.
Тү Лэ Жүр брэндийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэхэд одоогоор АНУ, БНХАУ, Вьетнам, Индонез, Филиппин, Камбож, Малайз болон Монгол улсад нийт 1500 гаруй салбартай ажээ.
Comments