“Шинэ жил”-ийн баярын ширээг АМТАТ БЯЛУУ-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Та бидний дуртай “TOUS les JOURS”-Тү Лэ Жүр бейкерийн 2020 оны “Шинэ жил”-ийн баярын бялууг танилцуулахаар бэлдлээ.
“TOUS LES JOURS БРЭНД”-ИЙН ТУХАЙ
“TOUS les JOURS” олон улсын франчайз бейкери Монгол улсад 2016 онд анхны салбараа Сөүлийн гудамж (Хүүхдийн 100)-д нээж байсан ба өнөөдөр Улаанбаатар хотод 11 салбартай, 300 гаруй ажилтантайгаар өргөжин үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй аль хэдийнээ Монголчууд бидний дуртай брэнд болжээ.
TOUS les JOURS бейкери нь Солонгос, АНУ, Хятад, Вьетнам, Индонез, Филлифин, Камбож, Монгол зэрэг 8 улсад нийт 1600 гаруй салбартай.
2020 оноос хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БЯЛУУ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэхээр Ток Ток апп болон Bananamall.mn гэсэн хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг онлайн шопуудтай хамтран ажиллаж байна.
“TOUS les JOURS гэдэг нь францаар "Өдөр бүр" гэсэн утгатай үг юм.”
TOUS les JOURS бейкерийн гол үнэ цэнэ нь өдөр бүр эрүүл, шинэхэн орц найрлагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэх явдал юм. Тиймээс брэндийн нэрийг TOUS Les JOURS (Өдөр бүр) хэмээн нэрлэж, “Freshly Baked Everyday” буюу Өдөр бүр шинээр бүтээдэг гэсэн уриа үгэн дор үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
TOUS les JOUS бейкери нь амтат бялуу, олон төрлийн талхан бүтээгдэхүүн, сэндвич, аяган бялуу, макарон зэрэг 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өдөр бүр шинэхэнээр нь үйлдвэрлэдэг.
TOUS les JOURS-ийн салбар өглөө бүрийг шинэхэн талхны амтат үнэрээр хэрэглэгч үйлчлүүлэгч бүрт халуун дулаан, аз жаргалыг мэдрэх уур амьсгалыг бэлэглэн эхлүүлдэг.
TOUS les JOUS бейкери нь cар бүр үйлчлүүлэгчиддээ шинэ нэр төрлийн талх, бялууг санал болгож төрлөө нэмсээр ирсэн ба ШИНЭ ЖИЛ, ВАЛЕНТИН, МАРТ-8, ЭХ ҮРСИЙН БАЯР-ын тэмдэглэлт өдрүүдэд зориулсан онцгой бүтээгдэхүүнийг жилийн турш танилцуулж бэлэг барьдаг.
TOUS LES JOURS БЕЙКЕРИЙН ШИНЭ ЖИЛИЙН КОНЦЕПЦ & УТГА
2020 он дэлхий нийтийн хувьд онцгой нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан TOUS les JOURS бейкерийн хамт олноос "Баяраа гэртээ тэмдэглэе" хэмээн уриалан Солонгосын алдартай артист Нанантай хамтран "HOME PARTY" сэдвээр бүтээгдэхүүнээ урлажээ.
Бялуу хийх нь нэг төрлийн урлаг төдийгүй агуулгыг дүрсээр илэрхийлэх хэмжээнд очсон ба “TOUS les JOURS” нь бейкери урлалыг хөгжүүлж буйн нэг илрэл юм.
Дэлхий нийтээр энгийн амьдралын хэв маягт шилжиж, аз жаргалтай дурсамж бүтээх аялал, адал явдлын эрэлд гарах цаг хурдан ирээсэй хэмээн хүсэж “TOUS les JOURS”- ийн шинэ жилийн бялууг Европ дахь шинэ жилийн уур амьсгалыг санагдуулам ой мод, аз жаргал ба ялалтыг илтгэх үзэсгэлэнт цэцэг, хүсэл биелүүлэгч Санта өвөөгөөр бялуугаа чимэглэн урлажээ.
Аз жаргал яг л цэцэг шиг дэлбээлээсэй гэсэн нандин утгатай TOUS les JOURS-ийн бялуунууд таны гэрийн ширээг чимэхэд бэлэн болжээ.
БЯЛУУНЫ ТӨРӨЛ
Хэрэглэгчиддээ төрөл бүрийн амтыг мэдрүүлэхээр зорьж TOUS les JOURS-ийн бялуу нь 3 төрөлд хуваагддаг ба эдгээр нь Сүүн кремтэй бялуу, Маслон кремтэй бялуу, Мусс бялуу юм.
Энэ жилийн Шинэ жилээр худалдаанд гарах бялуу ч мөн энэ 3 төрлөөр бүтээгдэх ба хэрэглэгч та өөрийн дуртай төрлийг сонгох боломжтой.
2020 ОНЫ ОНЦЛОХ БЯЛУУ
Захиалгын хугацаа: 2020/12/01~2020/12/25-ны хооронд үргэлжилнэ.
Та баярын бялуугаа захиалахдаа салбарын утсаар холбогдох эсвэл ажиллаж буй салбаруудад өөрийн биеэр очиж захиалгын хуудас бөглөнө үү.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан TOUS les JOURS-ийн үйлчлүүлэх боломжтой салбарын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Comments