Польшийн еврейчүүд уламжлалт ёс заншлынхаа дагуу шинэ жилийн баяраараа ороомог хэлбэртэй талх хийдэг байжээ. 1610 онд Вена хотод еврейчүүдийн хийсэн багел талх нь өдгөө бидний мэддэг багелын анхдагч байсан гэж үздэг.
Багел нэршил нь Еврей хэлний Beygal үгнээс үүссэн бөгөөд Герман аялгаар beugel буюу"бөгж, бөөрөнхий" гэсэн утгатай.
19-р зууны сүүлээр Европоос Америк руу их хэмжээний еврей хүн ам нүүж ирсэнээр багел талх ч тэдний хоол хүнсний нэг хэсэг болж, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад түгээмэл хэрэглээ болсон. Улмаар тус хотод багелын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, нэгэн үе Нью-Йорк хотын танигдсан хоол хүнс болтлоо өргөжжээ. 1990 оноос эхлэн Багел бүтээгдэхүүн нь өглөөний цайны нэг болон дэлгэрсэн бөгөөд өндөг, бекон, чийз зэргээр баяжуулан идэх соёл дэлгэрсэн.
Одоо багел талх нь дэлхий даяар алдартай бөгөөд Америкаас гадна Европ, Солонгост хүн бүхний идэх дуртай, амттай бүтээгдэхүүн болжээ.
"Багел трэнд" гэдэг нь сүүлийн хэдэн жилд дэлхий даяар, багел талх болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийн алдартай байдал, сонирхол ихсэх хандлагыг илэрхийлдэг үг юм. Энэ нь нийгмийн хэрэглээ, хоолны соёл, амттан болон эрүүл хооллолтын чиг хандлагад нөлөөлж байгаа зүйлсийг харуулдаг.
Багел трэнд нь зөвхөн уламжлалт багел талхаар хязгаарлагдахгүй. Тухайлбал, багел талхны шинэ бүтээлүүд, янз бүрийн амттай, хослолоор баяжуулсан багелүүд (жишээ нь олив, гүнждийн үр, цагаан үр гэх мэт) гарч ирсэн.
Багел трэндийн хүрээнд хүмүүс багел талхаа улам бүр бүтээлч байдлаар идэж, орчин үеийн лайф стиль үүсгэж байгаа бөгөөд энэ нь хоолны амт, загвар, эрүүл амьдарлын хэв маягийн чиг хандлагыг хослуулан харуулдаг.
Тү Лэ Жүр бэйкеригийн Эрүүл, шинэхэн Солонгос будааны гурилаар хийсэн илүү амтлаг, зажилууртай Bagel талхнууд.
![]() |
Basic Rice BagelХөвсгөр зажилууртай, будааны гурилаар хийсэн илүү эрүүл, илүү чийглэг багел. |
![]() |
Sesame Rice BagelХөвсгөр зажилууртай, чийглэг будааны гурилаар хийж гүнжидийн үрээр амталсан илүү эрүүл амтат багел. |
![]() |
Olive Rice BagelХөвсгөр зажлууртай, чийглэг будааны гурилаар хийж оливоор амталсан илүү эрүүл амтат багел. |
![]() |
Bagel SandwichБекон болон бяслагтай будааны гурилан багел сэндвич. |
Comments