Өглөө бүр шинэхэн амтат бялуу, анхилуун үнэртэй нарийн боов, талхаар үйлчлүүлэгчдээ угтдаг TOUS les JOURS брэндийн Шангри-Ла Молл дахь салбар 2025 оны 4-р сарын 28-ны өдөр цоо шинэ өнгө төрхтэйгөөр нээлтээ хийж, нээлтийн өдрөөсөө эхлэн хэрэглэгчдийн хөлд дарагдаж, хүлээлт үүсгэж байна.
Нээлтийн өдөртөө л маш олон хүн шинэ орчин, шинэлэг амтыг мэдрэхээр TOUS les JOURS брэндийг зорин ирж, урт оочер дараалал үүсгэн, бэйкэрийн онцгой шинэ амттаныг сонирхон худалдан авалт хийж байв. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс харахад, салбарын дотоод орчны тав тух, орчин үеийн интерьер дизайн, үйлчилгээний соёл нь олон улсын жишигт нийцсэн, хүлээлт давсан туршлага болжээ.
5 сарын 4 өдрийг дуустал нээлтийн долоо хоногийн онцгой хөтөлбөрүүдээр үйлчлүүлэгчдэдээ гэнэтийн бэлэг бэлджээ. Үүнээс нь дурдвал:
Шангри-Ла салбарын онцгой нээлтэд зориулсан цоо шинэлэг амтат бүтээгдэхүүнүүд.
Шинэхэн бялуу, шинэлэг орчин, цоглог хөгжмийн төгс хослол – шинэ мэдрэмжээр аял.
Өдөр бүр өөр, зөвхөн танд зориулсан амтат бэлэг.
Гүйцэтгэх захирал Ким Жэ Ёон: ТҮ ЛЭ ЖҮР БРЭНДИЙН ШАНГРИ-ЛА МОЛЛ ДАХЬ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ НЬ МОНГОЛЫН №1 ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БЭЙКЕРИ БРЭНДИЙН БАЙР СУУРИА БАТАТГАСАН АЛХАМ ЮМ
Сайн байна уу? Уулзсандаа таатай байна. Монголын TOUS les JOURS-ийн Гүйцэтгэх захирал Ким Жэ Ён байна.
Юуны өмнө TOUS les JOURS брэндийн Шангри-Ла Молл салбарын шинэчлэлийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Дэлхий даяар 1800 гаруй салбартай, олон улсын бэйкэри сүлжээ TOUS les JOURS брэнд нь Шангри-Ла Молл дахь салбарын шинэчлэлээрээ Монголын №1 дээд зэрэглэлийн нарийн боовны бэйкери байр сууриа дахин бататгаж буйг бахархалтайгаар илэрхийлж байна.
TOUS les JOURS Шангри-Ла Молл дахь салбарын шинэчлэл нь хамгийн сүүлийн үеийн брэндийн дүр төрх (Brand Identity) шинэлэг интерьер дизайн болон бүтээгдэхүүний байршуулалт, үйлчилгээний урсгал, хэрэглэгчийн хөдөлгөөний ойлгомжтой шийдэл зэргээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн “Consumer Experience” буюу хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартыг шингээснээрээ онцлог юм. Ингэснээр дээд зэрэглэлийн бэйкэри зах зээлд шинэ трендийг бий болгож, хэрэглэгчдэд бусдаас онцгой мэдрэмжийг төрүүлэх болно.
Шинэчлэгдсэн салбар нь 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр хангадаг кафе хэлбэрийн концепц бүхий үйлчилгээтэй бөгөөд тав тухтай орчинд шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Монголын TOUS les JOURS нь Шангри-Ла молл дахь салбар дээрээ үндэслэн дээд зэрэглэлийн бэйкери брэндийн хүчийг илүү сайжруулж, байр сууриа бэхжүүлэн, хурдацтайгаар бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Бидний гол үнэт зүйлс, давуу тал бол хамгийн сайн амт, чанар болон үйлчилгээ юм. Иймд бид Монголын хэрэглэгчдийн итгэл, хайр хүлээсэн дээд зэрэглэлийн бэйкери брэнд байр сууриа хадгалахаар хүчин чармайлт тавьж ажиллахаа амлаж байна.
TOUS les JOURS-тэй үргэлж хамт байж дээд зэрэглэлийн бэйкерийн олон улсын үйлчилгээний стандарт, шинэхэн амт, аз жаргалыг мэдрэн биднийг дэмжээрэй. Баярлалаа.
Салбарын зөвлөх Л.Ганбат: БИД ӨГЛӨӨ БҮР ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ХҮРГЭХИЙГ ЭРХЭМ ЗОРИЛГОО БОЛГОН АЖИЛЛАДАГ
Сайн байна уу. Салбарын зөвлөх Л.Ганбат байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр бид "Өдөр бүр шинэ" гэх уриан дор Шангри-Ла Молл дахь TOUS les JOURS -ийн шинэчлэгдсэн салбараа нээж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ салбар маань өмнө нь амжилттай ажиллаж байсан ч бид илүү хэрэглэгчдэдээ хүрч, илүү чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохын тулд хэсэг хугацаанд засварлаж бүрэн шинэчлэл хийсэн.
TOUS les JOURS брэндийн хувьд шинэчлэл гэдэг бол бүтээгдэхүүний чанар стандарт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэх амлалтаа дахин баталгаажуулж буй алхам юм.
TOUS les JOURS брэндийн Улаанбаатар хотын 20 салбар, 400 гаруй ажилтан зөвхөн танд зориулан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн шийдлүүдийг өдөр бүр хүргэхээр зорин ажиллаж байна. Энэхүү өргөн сонголт нь хэрэглэгчдийн олон талт хэрэгцээг хангаж, амт, чанар, шинэлэг байдлыг нэгэн зэрэг мэдрүүлэх боломжийг олгодог. Мөн таны аз жаргал, дурсамж, өдөр бүрийн амттай мөчүүдийг бэлэглэх орон зай байх болно гэдэгт бид итгэлтэй байна.
Цаашдын хамтын ажиллагаа, хэрэглэгчдийн чин үнэнч сэтгэл, бидний хичээл зүтгэлээр TOUS les JOURS брэнд Монголд улам бүр хөгжиж, өргөжин тэлэх болно гэдэгт итгэж байна.
Шангри-Ла Молл дахь шинэ салбартаа тавтай морилж, бидэнтэй хамт шинэ эхлэлийг тэмдэглээрэй.
Comments