2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, олон улсад нэр хүндтэй TOUS les JOURS брэнд Улаанбаатар хотын 22 дах салбараа Gem Castle худалдааны төвд албан ёсоор нээлээ.
Gem Castle шинэ салбар өглөөний 07:00 цагт цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авсан юм. Үүд нээгдэх мөчөөс эхлэн үйлчлүүлэгчид шинэхэн орчин, шинэлэг амтыг мэдрэхээр зорин ирж, салбарын үйл ажиллагаа эрчтэй эхэлсэн нь нээлтийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Шинэ салбар нь дотоод засал, тав тухтай орчин, орчин үеийн интерьер дизайн болон үйлчилгээний соёл зэргээрээ олон нийтийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгаж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, хүлээлтээс давсан сэтгэгдэл төрүүлж байгааг онцолж байлаа.
Нээлтийн долоо хоногийн хүрээнд TOUS les JOURS Gem Castle салбар нь үйлчлүүлэгчдэдээ зориулсан тусгай хөтөлбөрүүд, амтат бэлгүүд, DJ тоглолт, шинэхэн бүтээгдэхүүнүүдээр онцлог үйл ажиллагаа зохион байгуулж байна.
ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН – Зөвхөн эндээс л амтална
Gem Castle салбарын онцгой нээлтэд зориулсан цоо шинэлэг амтат бүтээгдэхүүнүүд.
DJ ТОГЛОЛТ – Амтыг хөгжимтэй хослуул
Зөвхөн TOUS les JOURS-т ирсэнээр амтыг хөгжимтэй хослуулан шинэ мэдрэмжийг мэдэрнэ. Шинэлэг орчин, амтлаг хөгжим, амтат бэйкери
БЭЛЭГТЭЙ УРАМШУУЛАЛ – Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан гайхалтай амтат бэлгүүд
8 сарын 25–29-ний өдрүүдэд:
50,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 50-н үйлчлүүлэгч Magic box-с сугалаа сугалан өдөр бүр гэнэтийн амтат бэлэг хожино.
80,000 төгрөгөөс худалдан авалт хийсэн эхний 50-н үйлчлүүлэгч Grand box-с сонгон өдөр бүр гайхамшигт амтат бэлгийн эзэн болно.
9 сарын 1-нд
3+1 Get free урамшуулал: Уух зүйл 3-г захиалаад Coffee, Ade төрлөөс бэлгэнд аваарай.
Өдөр бүр өөр, завхөн таньд зориулсан амтат бэлэг.
Олон улсын бэйкэри сүлжээ TOUS les JOURS брэнд нь дэлхий даяар 1800 гаруй салбартай бөгөөд 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг кафе хэлбэрийн концепц бүхий үйлчилгээтэй. "Өдөр бүр шинэ" гэх уриан дор бөгөөд өглөө бүр шинээр нь нарийн боов, талхан бүтээгдэхүүн, амтат бялуу, десерт, сэндвич болон кофе, халуун болон хүйтэн уух зүйлсийг санал болгож байна.
Gem castle шинэ салбарт тавтай морилж, TOUS les JOURS-тэй хамт шинэ эхлэлийг тэмдэглээрэй.
Comments